Эрээн хотын Олон улсын Дээд сургуулийн товч танилцуулга
ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн харъяа Эрээн хотын Олон улсын Дээд
сургууль нь ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын зөвшөөрлөөр Эрээн хотод 2012
онд байгуулагджээ.
Тус сургуулийг ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль, Эрээн хотын Ардын
Засгийн Ордонтой хамтран байгуулсан бөгөөд Хятад улсын төрийн өмчит
дээд сургууль юм.
50000 хавтгай дөрвөлжин талбай бүхий тус сургуулийн барилга нь 28000
кв.м талбайдаа хичээлийн танхим, дотоод сүлжээ бүхий компьютерийн
танхим, оюутны гуанз, номын сан, номын дэлгүүр, хурлын болон лекцийн
танхим, компьютер үйлчилгээний төв (шивэх, олшруулах, сканер гэх мэт),
хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, теннисийн өрөө, 2000 оюутны
дотуур байртай.
БНХАУ-ын эрдмийн өндөр зэрэг цолтой багш нар тусгай график
хөтөлбөрийн дагуу Хөх хотоос уригдан ирж лекц уншиж байгаа бөгөөд
багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөний дагуу Хятад улсын нэр
хүндтэй сургуулиудтай эрдэм шинжилгээ, онолын сэдвээр хамтран ажиллаж
байна.
Тус сургуулийн эрдэмтэн багш нар ӨМӨЗО-нд хэрэгжиж байгаа томоохон
төслүүд болон аялал жуулчлалын байгууллагуудын захиалгат ажлууд болох
зах зээлийн судалгаа, стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах
ажлуудыг хийхийн зэрэгцээ ном сурах бичиг боловсруулах, курс семинарт
хамрагдах, байгууллагын захиалгаар хичээл заах зэргээр нийгэмд хувь
нэмрээ оруулж байна.
Мөн тус сургуулийн ректор, Доктор Ганбөх Монгол улсын их дээд
сургуулиудтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутаны
солилцоо хийж, эрдэм шинжилгээний бүтээлүүд дээр хамтран ажиллаж байна.
2012-2013 оны хичээлийн жилд тус сургууль Аялал жуулчлал, Эдийн
засгийн мэрэгжилээр 2 үндсэн анги нээн ажиллуулсан бөгөөд нийт 75
оюутан элсэн амжилттай суралцаж байна.
Эрээн хотын Олон улсын Дээд сургууль нь 2013-2014 оны хичээлийн жилд
Монгол, Хятад, Орос улсын оюутан сурагчидын элсэлт авч байна.
Зураг дээр: ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн харъяа Эрээн хотын Олон
улсын Дээд сургуулийн ректор, Хууль зүйн ухааны доктор Ганбөх
Зураг дээр: Хичээлийн байрны төв хаалгаар ороход дэлхийн 20 орны төрийн далбаа, "Сургуулийн танилцуулга" самбар угтана.
Сургуулийн бүтэц зохион байгуулалт
1. Сургуулийн захиргаа нь удирдлага зохион байгуулалтын алба, гадаад
оюутны хэрэг эрхлэх алба, арилжаа худалдааны нэгдэл, нягтлан бодох
бүртгэл, санхүүгийн тасагуудтай.
2. Академик сургалтын алба нь мэрэгжлийн сургалт, эрдэм шинжилгээ,
сургалтын менежмент, оюутны бүртгэл, ном сурах бичгийн хангамж гэх
зэрэг ажлыг хариуцна.
3. Оюутан сурагчдын хэрэг эрхлэх алба нь оюутны дадлага, хөдөлмөр эрхлэлт, оюутан солилцооны ажлыг хариуцна.
4. Аж ахуйн алба нь харуул хамгаалалт, дотоод зохион байгуулалт, үйлчилгээний ажлыг хариуцна.
Үүнээс гадна Гадаад хэлний тэнхим (Англи, Орос, Монгол хэл), Соёл
урлагын тэнхим (хөгжим, гар урлал), Эдийн засгийн тэнхим, Аялал
жуулчлалын тэнхим, Архелогийн тэнхим, Багш бэлтгэх тэнхим, бизнесийн
Хятад хэлний тэнхим гэх зэрэг эрдэм шинжилгээ, сургалтын 7 салбартай.
Ирээдүйн зорилт
2015 он гэхэд тус сургуульд гадаад дотоодын 1200 оюутан суралцах
боломжыг бүрдүүлэн, материаллаг баазыг нь нэмэгдүүлэхээр Эрээн хотын
засгийн ордоны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Тус сургууль нь төгсөгчдөд БНХАУ-ын ӨМБИС-ийн Мэрэгжлийн диплом
олгохоос гадна Бакалаврын зэрэг хангасан оюутан сурагчдад ӨМБИС-ийн
бакалаврын диплом олгоно.
Багш, сурган хүмүүжүүлэгчид
- Ганбөх - Үзэл суртал ба Ёс суртахууны төлөвшил, хууль зүйн үндэс
- Чан Ан - Аялал жуулчлал
- Бао Фен Лань - Дэлхийн Эдийн засаг
- Ян Юн Ли - Улс төр Эдийн засаг
- Ван Рю Жинь - Менежмент
- Жао Юнь Чи - Дээд математик
- Лиан Фэн - Марксист онол
- Гао Хай Шиа - Үзэл суртал ба Ёс суртахууны төлөвшил, хууль зүйн үндэс
- Чень Янь Фан - Англи хэл
- Дэлхий - Биеийн тамир
- Сарина - Үндэсний онол ба бодлого
Тус сургуулийн багш нарын заан сургах туршлага өндөр бөгөөд Хятад
улсын их дээд сургуулиудийн шилдэг сургалтын программын дагуу академик
боловсрол олгоно. Шинжлэх ухааны онолын үндсэн дээр боловсруулсан
энэхүү сургалтын программ нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн
болно.
Монгол улсаас ирж байгаа оюутан залуучуудыг Хятад хэлний төв аялгаар
бичиж, уншиж, ярьж сурах бэлтгэл ангид суралцуулж, Хятад хэлний HSK
шалгалтын түвшинд хүргэн үндсэн ангид элсүүлнэ.
Сургуулийн давуу тал
1. Газар зүйн байршилаараа Монгол улсад ойрхон
2. Сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөр хямд бөгөөд Монгол улсын оюутан залуучуудад төлбөрийн тусгай хөнгөлөлт үзүүлнэ.
3. Хятад улсын их дээд сургуулиудын шилдэг сургалтын хөтөлбөр, программын дагуу чанартай сургалт явуулна.
4. Сургуулийн хичээлийн байр болон оюутны байр шинэ бөгөөд тохилог.
5. Суралцах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдасан.
6. Ном сурах бичиг, тоног төхөөрөмж хангалттай бөгөөд Хятад хэлийг Хятад улсад төгс эзэмших ваакуум орчин бүрдсэн.
7. Оюутан сурагчдад тавигдах шаардлага өндөр бөгөөд боловсрол эзэмшүүлэх эрүүл саруул орчинг бүрдүүлсэн.
8. Багш ажилчид нь ёс суртахууны соёл өндөр бөгөөд хээл хахууль, авилгалгүйгээр шудрага зарчимыг үндэс болгон ажилладаг.
9. Тус сургуулийн ирээдүйг итгэлтэй харж болно. Учир нь Эрээн хотын
захиргаанаас тус сургуулийн материаллаг бааз, хичээлийн байр, сургалтын
тоног төхөөрөмжийг улам сайжруулахын тулд 2013 онд 200 сая юань
төсөвлөөд байна.
Үндсэн ангиуд
1. Аялал жуулчлалын менежмент (4 жил)
Сургалтын зорилго:
Үндсэн ангийн оюутнуудад аялал жуулчлалын зах зээлийн эргэлтийн дүрэм
болон тогтолцоог сайтар эзэмшүүлэх, аялал жуулчлалын зах зээл болон
мөн түүнтэй харилцаа холбоотой зах зээлийг эрхэлж чадах дээд зэргийн
боловсон хүчинийг бэлтгэн гаргах явдал юм. Аялал жуулчлалын мэргэжлийн
ангиудад эхний жил үндсэн хичээлүүд ордог ба хоёрдох жилээс эхлэн аялал
жуучлалын менежмент, зочид буудлын менежмент зэрэг мэргэжлийн
хичээлүүдээр дагнан хичээллэнэ.
Үндсэн хичээлүүд:
Удирдлагын менежмент, микро эдийн засаг, макро эдийн засаг,
мэдээллийн системийн менежмент, тоо бүртгэл, нятглан бүртгэл, санхүү,
маркетинг, аялалын ерөнхий онол, аялалын эдийн засаг, аялал жуучлалын
судалгаа шинжилгээ, аялал жуучлалын эх сурвалжийн нээлт ба менежмент,
аялал жуучлалын үйлдвэрийн стратеги, аялал жуучлалын хүний нөөцийн
менежмент, англи-хятад хэл, компьютер гэх мэт.
2. Байгалын өв соёлын хамгаалалт, аялал жуулчлал (4 жил)
Сургалтын зорилго:
Байгалын үзэсгэлэнт газрын хамгаалалт, түүнийг нээн ашиглах суурь
мэдлэгийг олж, тухайн бүс нутагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх
талаар мэрэгжинэ. Хятад улс Байгалын үзэсгэлэнт газрыг ашиглан, аялал
жуулчлалыг хөгжүүлж байгаа туршлагыг судлан, жуулчны баазын удирдлага
менежмент, зохион байгуулалтын талаар өргөн мэдлэгттэй мэргэжилтэнг
бэлтгэн төгсгөнө.
Монгол оронд жуулчдын анхаарлыг татсан зэрлэг онгон байгалын
үзэсгэлэнт газар маш их байдаг бөгөөд тэдгээр газрыг судлан, бодит
үнэлэмж өгөх чадварыг эзэмших нь тус мэрэгжлийн үнэ цэнэ оршиж, Монгол
улсад нэн их хэрэгцээтэй мэргэжил болох нь харагдаж байна.
Үндсэн хичээлүүд:
Байгалын өв соёл, удирдлагын менежмент, микро эдийн засаг, макро
эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, тоо бүртгэл, нятглан
бүртгэл, санхүү, маркетинг, аялалын ерөнхий онол, аялалын эдийн засаг,
бизнесийн хууль, аялал жуучлалын судалгаа шинжилгээ, аялал жуучлалын эх
сурвалжийн нээлт ба менежмент, аялал жуучлалын стратеги, аялал
жуучлалын хүний нөөцийн менежмент, англи-хятад хэл, компьютэр гэх мэт.
3. Эдийн засаг (4 жил)
Сургалтын зорилго:
Эдийн засгийн чиглэлийн хичээлүүдээр олж авсан мэдлэгээ эдийн засгийн
макро болон микро түвшний аливаа асуудлуудаар эрдмийн болон бодлогын
судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэхэд ашигладаг чадвартай болох,
тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг
статистикийн аргуудын тусламжтай шинжлэн, ерөнхий хууль зүй тогтлыг
илрүүлэх, дүгнэлт гаргах, макро түвшинд төрийн байгууллагууд болон микро
түвшинд пүүс, компаниудын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, арга
хэмжээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, эдийн засгийн онол, статистик,
эконометрикийн хичээлүүдийг анхан болон дунд түвшинд хичээл заах
чадвартай болно.
Үндсэн хичээлүүд:
Удирлагын менежемент, микро эдийн засаг, макро эдийн засаг,
мэдээллийн системийн менежмент, маркетинг, эдийн засаг, нягтлан бодох,
тоо бүртгэл, банкны удирдлага, санхүүгийн менежмент, бизнесийн хууль,
хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн төлөв байдал, үйлдвэрийн
менежмент, хятад хэл, компьютер гэх мэт.
4. Олон улсын худалдаа (4 жил)
Сургалтын зорилго:
Олон улсын худалдаа эдийн засгийн үндсэн онол, дадлагын хичээлүүдийг
шинжлэх ухааны үндэслэлээр нь танин мэдэж, аж ахуйн нэгж, компаний
борлуулалт, маркетинг, реклам сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний
идэвхижүүлэлтийг хийх үндсэн мэдлэгийг эзэмшинэ.
Оюутнууд Монгол Хятад улсын худалдааны томоохон боомт болох Эрээн
хотын арилжаа худалдааны компаниуд дээр очиж, тэдний үйл ажиллагаатай
танилцах, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийх, цахим
захиадалаар бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, экспорт импортын үйл
ажиллагааны зарчмыг онол практик дээр хослуулан явуулах, гэрээ
хэлэлцээр болон гадаад худалдааны бичиг баримт боловсруулах, гаалийн
болон хорио цээрийн мэдүүлэг бичиж бэлтгэх, зах зээлийн судалгаа хийх
зэрэг олон улсын худалдааны цогц сургалтанд хамрагдана.
Үндсэн хичээлүүд:
Гадаад худалдааны онол, Гаалийн болон татварын байгууллагын
тогтолцоо, Удирлагын менежемент, микро эдийн засаг, макро эдийн засаг,
мэдээллийн системийн менежмент, маркетинг, эдийн засаг, нягтлан бодох,
тоо бүртгэл, хууль, банк санхүүгийн байгууллагын харилцаа, хөрөнгө
оруулалт, олон улсын санхүүгийн төлөв байдал, бараа бүтээгдэхүүний
чанарын үнэлгээ, англи-хятад хэл, компьютер гэх мэт.
5. Цэцэрлэгийн багш
Сургалтын зорилго:
Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, ой ухааны
тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж, тэдэнд тохирсон хичээлийг
заан сургах чадварыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ. Хүүхдийн
суурь мэдлэг, оюун ухаан болон бие бялдарын хөгжилийг дээшлүүлж чадах
мэрэгжлийн багш сурган хүмүүжүүлэгч болохоос гадна боловсрол, биеийн
тамир спорт, радио телевиз, мэрэгжлийн урлагын салбар, хэвлэл
мэдээлэлийн байгууллагын дэргэдэх сургуулийн өмнөх насны хүүхдийн
хэлтэс, тасаг, студид ажиллаж чадах чадварыг эзэмшинэ.
Үндсэн хичээлүүд:
Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, ой ухааны
тогтолцооны онол, заан сургах арга, дуу хөгжим, биеийн тамир, сурган
хүмүүжүүлэх онол, ёс зүй, ардын уламжлалт зан үйл
6. Бизнесийн Хятад хэл
Сургалтын зорилго:
Тус мэргэжил нь Хятад хэлний суурь мэдлэг болон Хятад хэлийг чөлөөтэй
хэрэглэж чадах чадварыг эзэмшиж, аялал жуулчлал, бизнес, соёл
боловсрол, мэдээ мэдээллийн салбарт орчуулга хийх чадвартай, хятад
хэл-соёлын өргөн мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргахад оршино.
Үндсэн хичээлүүд:
Хятад Монгол хэлний бичгийн болон аман орчуулгын онол, Хятадын уран
зохиол, Хятад судлал-түүх, шинжлэх ухааны болон арилжаа худалдааны үг
хэллэг, зохион бичлэг, сонсголын дасгал, аман яриа, компьютерийн
хичээлүүд.
Жич: Үүнээс гадна "Бизнесийн Хятад хэл" гэсэн ангид богино хугацааны хятад хэлний курс бас бий
Оюутан элсүүлэх журам
Хятад хэлний HSK 3-р шатнаас дээш мэдлэгтэй элсэгчдийг үндсэн ангид элсүүлнэ.
Хятад хэлний суурь мэдлэггүй бол 1-2 жилийн хугацаагаар Хятад хэлний бэлтгэл ангид элсүүлнэ.
Сургалтын төлбөр жилд 8000 юань. (Монгол улсын оюутан залуучуудад 50 хувийн хөнгөлөлттэй.)
Оюутны байр 2 хүний өрөө жилд 4800 юань, 4 хүний өрөө жилд 2400 юань
Ном сурах бичгийн төлбөр жилд 240 юань
Хятад улсад түр оршин суух зөвшөөрөл, виз болон нэмэлт зардал жилд 1000 юань
Шагнал урамшуулал ба тэтгэлэгийн журам
Амжилттай суралцсан оюутны шагнал урамшуулал болон тэтгэлэгийн журмыг
тус сургууль мөрдөн ажиллаж, 3000 хүртэл юаний урамшуулал олгоно.
Сургуульд элсэх өргөдөл гаргах
1. ӨМБИС-д элсэх Гадаад оюутны өрөгдөлийн маягт, анкетийг үнэн зөв бөглөх,
2. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн боловсролын үнэмлэх,
3. Хятад хэлний түвшин шалгах HSK шалгалтын онооны бичиг,
4. Суралцагчийн батлан даагчийн батламж гэрч,
5. Гадаад паспортын хуулбар,
6. Таван хувь цээж зураг,
7. Ял шийтгэлгүй гэсэн Монгол улсын Цагдаагийн Ерөнхий Газарын тодорхойлолт,
8. Сургуулийн санхүүд сургалтын болон байрны төлбөр төлсөн баримт,
Бүртгэл хийх өдөр: 2013 оны 8 сарын 25 өдөр. Хичээл 9 сарын 1 өдөр эхэлнэ.
Сургуулийн тухай фото сурвалжлага
Зураг дээр: Хурлын болон лекцийн танхим.
Зураг дээр: Сургуулийн захирал хичээл эхлэхээс өмнө хичээлийн бэлтгэлийг шалгаж байгаа нь
Зураг дээр: Номын санд 10000 нэр төрлийн мэрэгжлийн ном сурах бичиг гарын авлагууд бий.
Зураг дээр: Оюутнууд чөлөөт цагаараа сургуулийн хичээлийн байранд байдаг нам гүм уншлагын заланд хичээлээ давтах боломжтой.
Зураг дээр: Теннис тоглох гэдэг бол оюуны хөдөлмөр хийж байгаа
оюутнуудын хамгийн их идэвхитэй хөдөлгөөн хийх дасгал гэж сургуулийн
удирдлага үзэж байна.
Зураг дээр: Монгол улсын оюутнуудын Хятад хэлний хичээлийн танхимын
хананд бичсэн үгнүүдийг харж байхад маш богино хугацаанд Монголчууд
маань Бизнесийн Хятад хэлийг амжилттай сайн сурч байгаа нь ойлгомжтой
байлаа
Зураг дээр: Монгол оюутнууд ангийнхаа ханан дээр үзсэн хичээлээ
бичсэн байдал. Бизнесийн Хятад хэлний үгсийг бичсэн байгааг нь харахад
"Ганцхан жилийн дотор ийм хэмжээнд хүртэл сурна" гэдэг үнэхээр
гайхамшиг мэт санагдаж байв.
Зураг дээр: Оюутны дотуур байранд кабелийн телевиз болон интернеттэй
компьютер суурьлуулсан. Өрөө бүр 00-ийн өрөө, угаалтуур, шүршүүртэй.
Нэг өрөөнд 2-4 оюутан байрлана.
Зураг дээр: Аялал жуулчлалын ангийн Хятад оюутнуудын өрөөнд. Оюутны байр нь тохитой бөгөөд маш цэвэрхэн.
Оюутны байр болон хичээлийн танхим зэргэлдээ оршдог тул оюутнууд хичээлдээ явахадаа илүү зардал гаргахгүй.
Зураг дээр: Оюутны гуанз нь маш том бөгөөд цэвэрхэн. Мөн оюутны
картаараа хөнгөлөлттэй үнээр хоол авч иддэг бөгөөд сардаа 500 юань
байхад нэг оюутанд хангалттай гэж тус сургуулийн оюутнууд ярьж байлаа.
с
Зураг дээр: Сургуулийн хөл бөмбөгийн талбай болон сагсан бөмбөгийн талбай.
Харилцах хаяг:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 95859000, 94255510
Е майл ба мессенжер:
mychina@ymail.com